Барилгын компаниуд

Төслийн танилцуулга

"Royal luxury” ХХК төслийн маркетинг борлуулалтын үйл ажиллагааг дангаараа хариуцан авч төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэг бөгөөд, боловсруулсан төлөвлөгөөгөө төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлагын багт танилцуулж санал аван батлуулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэж ажилладаг. Хэрэгжилтийн тайланг 7 хоног, сар, улирал бүр танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч гэрээнд тусгах ба,гэрээт хугацаанд нийт борлуулах байрнаас хамгийн багадаа 85%-г борлуулж чадсан байх үүргийг "ROYAL LUXURY” ХХК хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагааны тайланг гэрээнд заасан хугацаанд хүргүүлж байх болно. Зах зээл, ҮХХ-н үнийн өөрчлөлт, эрэлт нийлүүлэлт тэдгээрийн нөлөөл, өрсөлдөгчдийн өөрчлөлт зэрэгт байнга хяналт судалгаа хийж тухай бүр тохирсон арга тактик боловсруулж хэрэгжүүлж үр дүнг тайлагнах болно. Худалдан авагч, сонирхогчдын төсөлтэй холбоотой санал хүсэлтийг та бүхэнд хүргүүлж төслийн чанарыг дээшлүүлж худалдан авагчдын амьд холбоог бий болгоно. Энэ нь худалдан авагчдын тоог нэмэгдүүлж төслийн үнэ цэнэ, орлогийг ихэсгэх сайн талтай. Хамтын ажиллагааны гэрээнд тусгасан болон батлагдсан мэдээллийн жагсаалтанд орсон төсөлийн гүйцэтгэлтэй холбоотой ажилд хяналт тавьж аливаа зөрчлийг удирдлагын багт хүргүүлж шийдүүлнэ. Энэ нь худалдан авагчын өмнө хүлээсэн амлалтандаа хүрч борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна төсөл эхрэгжүүлж байгаа компанийн нэр хүндийг зах зээлд өсгөж дараагийн төслийн хэрэгжилтэнд сайнаар нөлөөлөх үндэс болдог.

Төслийн анхан шатны судалгаа

Судалгаанд нийт 21 хоногийн хугацаа зарцуулагддаг. Төслийн маркетинг борлуулалтын арга тактик боловсруулахдаа шаардлагатай судалгаануудыг хийдэг. Хийгдэх судалгааны төрөл, аргачлал, ашиглах байдал нь манай компанид бэлэн боловсруулагдсан байдаг. Хамтын ажиллагаа албан ёсоор эхэлсэн үед харилцагч компанийн удирдлагуудад танилцуулдаг. Энэхүү судалгааг чанартай хийснээр хойшдын үйл ажиллагааны шийдэл, хөрөнгө, цаг хугацааны хэмнэлттэй байдлын эх үүсвэр бүрддэг. Борлуулах төслөө бид дараах хүчин зүйлүүдийг судалсны дараа эхэлдэг.

Үүнд:

1.Барилгад шаардлагатай бүх бичиг баримтын иж бүрдэл

2.Барилгын хийц, барилгад ашиглагдах материалын сонголт

3.Барилгын хүрээлэн буй орчин

4.Замын орц гарц

5.Өрөөний зохион байгуулалт

6.Ирээдүйн хот төлөвлөлтөд хэрхэн туссан байдал зэрэг байна.

Шинэ орон сууцыг борлуулах үйлчилгээнд бид доорх ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

• Төслийн төлөвлөлтөнд оролцох. Энэ хэсэгт бид барилгын компанийн барьж буй төслийг хэнд зориулж ямар онцлогтой төсөл хийвэл амжилттай хэрэгжих талаар дэлгэрэнгүй судалгаа явуулж барилгын компанид санал зөвлөмж өгдөг. Товчхондоо тухайн барилгын төслийг бүтээгдэхүүн гэж үзвэл ямар бүтээгдэхүүн болгох вэ гэдэг дээр санал боловсруулдаг. 

• Борлуулалтыг идэвхжүүлэх төлөвлөгөө боловсруулах.

Энэ хэсэгт бид тус төслийн үнийн бодлого, хөнгөлөлт урамшууллын нөхцөлүүд, төлбөрийн график, урьдчилгаа төлбөрийн бодлого зэргийг боловсруулахаас гадна зар сурталчилгааг үр ашигтайгаар хамгийн оновчтойгоор хийх, түүний гүйцэтгэлийг хянах, үүний дүнд ямар хэмжээний борлуулалт хийгдэх талаар борлуулалтын прогнозыг зар сурталчилгааны төсвийн хамтаар боловсруулдаг.

• Борлуулах үйл явц.

Борлуулалтыг манай компаний борлуулалтын болон марктенгийн алба 6 хүний бүрэдлэхүүнтэйгээр хийдэг. Борлуулалтын албанд манай компанийн хамгийн шилдэг, дадлага туршлагатай ажилтанууд ажилдагт бид сэтгэл хангалуун байдаг. Харилцагч байгууллагад 7 хоног тутмын борлуулалтын явцын тайланг тогтмол мэдээлэхээс гадна сар бүр батлуулсан борлуулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийг гарган өгч түүний дагуу хамтын ажиллагааны гэрээг дүгнэн ажилладаг. Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулдаг.

Борлуулалтын дараах үйлчилгээ

. Орон сууц худалдан авагчийн төлбөр төлөлт, санал гомдлыг шийдэх, ОСЗБГ-нд өөрчлөлт оруулах зэргээр барилгыг хүлээлгэн өгөх хүртэл бүхий үйл явцыг хариуцан ажилладаг. Товчхондоо барилгын компани барилгаа чанартай барихаас бусад бүх үйл явцыг хариуцан ажилладаг. 

Албан ёсны борлуулалт эхлэхийн өмнөх үйл ажиллагаа

Маркетинг борлуулалтын төлөвлөгөө албан ёсоор батлагдаж зар сурталчилгааны эх бэлтгэл, мэдээлэл түгээх суваг тодорхойлж, цацалтын давтамжийг тохиролцож бэлэн болсон байна. Энд хамгийн гол нь ямар онцлогтой, ямар үнэ төлбөрийн нөхцөлтөй, ямар барилгын материалын сонголттой, хэзээ эхлээд хэзээ дуусах, хэнд зориулсан бүтээгдхүүн болох гэх мэт төсөлтөй холбоотой бүхий л мэдээлэл тодорхой болж сонирхогч худалдан авагчдад өгөх мэдээллийн батлагдсан жагсаалт гарсан байна. Төслийн борлуулалтын баг төсөлтөй холбоотой нарийвчилсан мэдээллээр хангагдаж сонирхогчийн ямар ч асуултанд хүндрэл гаргахгүйгээр хариулж чадах түвшинд бэлтгэгдсэн байна. Ингэж мэрэгжлийн түвшинд мэдээлэл өгч үйлчилгээ үзүүлснээр бусад орон сууцны худалдан авагчийг энэ төслийг авах шийдвэр гаргуулах үндэс болж борлуулалт нэмэгдэнэ.

  • Борлуулалтыг албан ёсоор эхлүүлэх.

Борлуулалтыг албан ёсоор эхлүүлж байгаа үед төслийг зах зээлд таниулах зорилгоор багагүй маркетингийн зардал шаардлагатай болдог. Энэхүү идэвхжүүлэлтийн эхний үр дүн 1-3 сарын дараа гардаг. Иймд идэвхжүүлэлтийн төлөвлөгөөг нэг улирлаар тооцож давтамжийг төлөвлөнө. Гэхдээ төсөл бүрийн онцлогоос хамаарч бага зэрэг өөрчлөгдөж болно. Энэ үеээс эхэлж талууд сонирхогчдод батлагдсан нэг мэдээлэл өгнө. Аливаа мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд талууд харилцан тохиролцож батлагдсан мэдээллийг шинэчилнэ. Төсөл хэрэгжүүлэгч тал сонирхогчдод өгсөн батлагдсан мэдээллийн дагуу гүйцэтгэл хийх ба хэрэв мэдээллээс зөрсөн тохиолдолд хариуцлагыг хүлээнэ. Батлагдсан мэдээллээс өөр мэдээлэл өгч, тэр нь борлуулалтанд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд мэдээлэл өгсөн тал хариуцлага хүлээдэг дүрэмтэй. 

Борлуулалтыг гүйцэтгэх төслийн баг

Хамтран ажиллагч компанийн хэрэгжүүлж буй төслийн борлуулалтыг амжилттай дуусгахын тулд тухайн төсөлд зориулан ТӨСЛИЙН БАГ томилдог. Төслийн баг нь өөр төслийн борлуулалт хийхгүй, зөвхөн хариуцсан төслийн үйл ажиллагаанд төвлөрөн ажилладаг. Энэхүү багт ҮХХ-н зах зээлийн онцлог, худалдан авагчийн зан төлөв болон маркетинг борлуулалтын дадлага туршлагатай мэрэгжилтнүүд багтдаг. Төслийн баг нь төслийн иж бүрэн судалгаа хийх, дүгнэлт гаргах, зорилтот зах зээл тодорхойлох, маркетинг борлуулалтын арга тактик боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх, зах зээлд байршуулах, худалдан авагчийг илрүүлэх, мэргэжлийн харилцаа үйлчилгээний дагуу мэдээлэл түгээх, гэрээ хийх гэх мэт үндсэн үйл ажиллагааг хариуцна. Төслийн багт дэмжлэг үзүүлэх зорилгоор маркетингийн алба, судалгааны алба болон бусад холбогдох мэргэжилтэн, удирдлагаар хангаж мэргэжлийн туслалцаа үзүүлдэг.

Төслийн баг нь тухайн төслийн маркетинг борлуулалттай холбоотой бүхий л мэдээллийг харилцагч талд 7 хоног бүр Явц -ын, сар бүр Үйл ажиллагаа -ны, улирал бүр Үр дүн -гийн тайлан боловсруулж танилцуулж байх болно. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгч талын удирдлагын баг цаг үеийн мэдээллээр хангагдах ба төсөлтөй холбоотой зөв шийдвэрүүдийг хугацаа алдалгүй гаргаж өрсөлдөгчдөөс ялгарах давуу талыг үүсгэдэг.

Худалдан авагчийг халамжлах ажлын хүрээнд

Та бидний бүтээн байгуулж санал болгосон орон сууцнаас худалдан авч байгаа хэн ч болов хамгийн үнэтэй хөрөнгө оруулагч байдаг гэдгийг бүгд сайн мэдэх билээ. Иймд бидний хэлсэн нэг үг ч гэсэн ардаа хариуцлага, нэр хүндийг агуулж байдаг тул тэдэнд өгөх мэдээллийг талууд тохирч баталдаг. Талууд зөвхөн батлагдсан мэдээллийг өгнө. Мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд цаг алдалгүй худалдан авагчиддаа мэдэгдэж зохих арга хэмжээг авч явна. Мэдээллийг талууд сар бүрийн эхний 7 хоногт солилцож баталгаажуулна.Цаг үеийн шаардлагатай мэдээллийг тухай бүр солилцож баталгаажуулна. Худалдан авагчид өгөх мэдээллийг бэлтгэж төслийн багийн гишүүд түгээнэ. Худалдан авагчийг хүндэтгэсэн энэхүү амьд харилцаа нь захиалгын гэрээний аливаа эрсдлийг арилгахаас гадна талуудын зах зээлд эзлэх нэр хүндийг өсгөж дараагийн төслийн борлуулалтанд сайнаар нөлөөлдөг.

Борлуулалтын дараах үйл ажиллагаа

Орон сууц захиалгын гэрээ хийгдэж дууссан тохиолдолд барилгын ажил хэвийн графикын дагуу явагдаж байгаа тохиолдолд захиалагчын төлбөр төлөлтийг хуваарийн дагуу төлүүлнө. Барилгыг урт хугацаанд шинэлэг байдлаа алдахгүй байлгахын тулд орон сууц ашиглалт, шинэчлэлтийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл СӨХ-н үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэсэн үг юм.

Хамтран ажиллах зарчим

Талууд харилцан ашигтай, компани болон төслийн нэр хүндийг байнга хүндлэн дээдлэсэн, хуулийн хүрээнд, батлагдсан төлөвлөгөөний дагуу хамтран ажиллана. Аливаа тохиролцоог үүргээ ухамсарласан, хариуцлагаа хүлээсэн, тогтоосон эрх зүйн хүрээнд гүйцэтгэнэ.

Борлуулалтын үнэ

Маркетинг борлуулалтын төлөвлөгөө боловсруулахад төслийн борлуулалтын үнэ эцсийн байдлаар тодорхойлогддог Энэ нь тус төслөөс авч болох хамгийн их өгөөжийг тодорхойлсноор жишиг үнэ батлагдана хамтран ажиллаж байгаа төсөл тус бүрт зориулж энэхүү тооцооллыг хийдэг. Үнийг инфляци, барилгын материалын үнийн өөрчлөлт, ҮХХ-н үнийн өөрчлөлт, худалдан авах чадварын өөрчлөлт эдгээрийн нөллөөлийн цаг хугацаанаас хамааруулж нийт төсөл үргэлжлэх хугацаатай уялдуулж тогтоодог.

Маркетингийн зардал

Маркетингийн зардлыг нийт борлуулалтын орлогийн 1%-с ихгүй байхаар тооцдог. Энэхүү зардлыг төслийн гүйцэтгэл, улирал, маркетинг борлуулалтын төлөвлөгөөтөй уялдуулж боловсруулдаг. Төслийг зах зээлд байршуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааны зардлыг ойлгоно. Маркетинг борлуулалтын төлөвлөгөөтөй хамт танилцуулагдана. Маркетингийн зардал нь тухайн төслийг зах зээлд байршуулах, барилгын компанийн нэр хүндийг өсгөх, дараагийн төслийн хэрэгжилтийг баталгаажуулах зорилгоор хийгддэг тул төсөл хэрэгжүүлэгч тал бүрэн хариуцдаг.

Ажлын хөлс

Ажлын хөлс 2% байна үүнээс тухайн төслийн борлуулалтын багийн цалин урамшуулал болон бусад үйл ажиллагаа, татварт зарцуулагддаг. Тухайн төслийн ажлын хөлсний хэмжээ, төлөлт зэрэг нь борлуулалтын урамшууллаар дамжиж төслийн багийн амжилттай ажиллах сэдэлжүүлэлт болдог тул харилцагч компани нь ажлын хөлсний төлөлтөд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байдаг.Энэ нь эргээд төслийн боруулалтыг нэмэгдүүлж барилгын ажлын хөрөнгө оруулалтанд сайнаар нөлөөлдөг.

Урьдчилгаа төлбөр

Хамтран ажиллах гэрээ хийгдсэн өдрөөс хойш ажлын 2 хоногийн дотор "ROYAL LUXURY ХХК-н дансанд нийт ажлын хөлсний 10% – г хамтран ажиллах гэрээний урьдчилгаа болгон шилжүүлнэ. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлсэнийг баталгаажуулах ба төсөлд шаардлагатай судалгаа хийхэд зарцуулагддаг. Энэхүү төлбөрийг нийт ажлын хөлсний урьдчилгаа хэмээн ойлгох бөгөөд, борлуулагдсан байр болгоны ажлын хөлснөөс хувь тэнцүү суутгадаг. Хэрэв энэ төлбөрийг төлөхөөс татгалзах, хамтын ажиллагааны гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан ч урьдчилгаа төлбөр төлөгдөөгүй тохиолдолд хамтын ажиллагааг үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог.

Гэрээний хугацаа

Хамтын ажиллагааны гэрээний үргэлжлэх хугацааг төсөл хэрэгжиж дуустал, орон сууц борлуулагдаж дуустал гэсэн 2 хувилбараар тогтоож болдог. Төсөл хэрэгжиж дуустал гэдэгт барилгын ажил хийгдэж бүрэн дуусахад хамтран ажиллах гэрээний хугацаа дуусна. Харин орон сууц борлуулагдаж дуустал гэдэг нь барилгын ажил дуусахаас өмнө борлуулалт дуусвал хамтран ажиллах гэрээний хугацаа дууссанд тооцно. Гэрээний хүчинтэй байх хугацаа хамгийн багадаа 12 сар байна. Маркетингийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан борлуулалтын хуваариас хамаарч өөрчлөгдөж болно.

Сэтгэлээсээ хийсэн ажил үргэлж амжилт авчирдаг.