• ХУВИАРАА ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БОРЛУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

    Зах зээлээ судал: Танай хажуугийн байрны зарах гэж байгаа санал болгосон үнэ бодит биш гэдгийг сана. Байршил: Нэг байршилд байгаа ч гэсэн хоёр өөр ҮХХ бол хоёр өөр онцлог шинж чанартай, сул, давуу талуудтай тул үнэ өөр өөр байдаг гэдгийг сана. Таны зарах гэж буй ҮХХ-ийн ойролцоо 300-500 м зайд ямар ямар ҮХХ ямар үнээр худалдаалагдахаар санал болгогдож байгааг тодруул. Таны зарах гэж буй ҮХХ-тэй үнэ, бүтэц, хийц хувьд ойролцоо ҮХХ ямар үнээр санал болгогдож байгааг тодруулж тэдгээрийн сул, давуу тал онцлогийг тодорхойлоод өөрийн ҮХХ-тэй шударгаар харьцуул. Давуу талыг яаж хүргэх вэ? Сул талыг арилгах вэ? Аргачлалыг тодорхойл. Зорилтот зах зээлийг тодорхойлж тэдгээрт яаж хүргэх аргачлалаа тодруул. Зарим үйл ажиллагааг явуулахад шаардагдах хүн, хүч танилцуулах материал зарцуулах зардал гэх мэт зүйлсийг цаг хугацаатай нь нарийн тодорхойл. Таны худалдах гэж байгаа ҮХХ-г сонирхсон хүмүүсийг үзье гэсэн цаг тухайд нь үзүүлж байх нь илүү үр дүнтэй. Зах зээлийн бодит үнийг санал болгох нь таны цаг хугацааг хэмнэнэ

    Талбай Өрөө 00 Граж
  • БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦАНД ЗАХИАЛГА ӨГӨХӨД

    1.Бичиг баримт Шинээр баригдаж буй төслийн амжилтгүй хэрэгждэг нэг том шалтгаан нь бичиг баримтын зөрчил буюу "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тухайн зөвшөөрөл”-өө аваагүй байдаг. 2. Хөрөнгө оруулалт Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүний эрсдэлтэй танилцах нь чухал 3. Урьд өмнө хэрэгжүүлсэн төсөл Аливаа шинэ орон сууцыг худалдан авахдаа тухайн компанийн өмнө нь хэрэгжүүлсэн төсөлтэй биеэр очиж танилцан, ямар нэгэн оршин суугчтай нь уулзаж мэдээлэл авах нь таныг олон төрлийн эрсдэлээс хамгаална. 4. Гэрээ Захиалга өгөхөөр шийдвэртэй гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээний зүйл заалтын тухай мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй. Манай компани ҮХХ-ийн зах зээлийн бүх оролцогчдод баталгаатай эх сурвалж, бодит мэдээлэлд үндэслэсэн мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Мөн таны худалдах, худалдан авах гэж буй ҮХХ-ийг мэргэжлийн судалгааны үр дүнд бий болсон стандарттай харьцуулж зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгнө.

    Талбай Өрөө 00 Граж
  • Та байр худалдан авахад юуг анхаарах вэ?

    Хүний амьдралд зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалааны байгууллагууд төвлөрсөн байршилд үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь таны цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой. Зарим хүмүүс тав тухаа хангах зорилгоор олны хөлөөс зайдуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүсэх нь бий. Энэ нь ч огт буруу зүйл биш. Гэхдээ дээр өгүүсэн асуудлуудыг харгалзаж үзэх шаардлагатай. Чанар Үндсэн хийц Барилгын материалын сонголт Технологийн дагуух гүйцэтгэл буюу хяналт -Үндсэн хийц Олон хүн үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа нүдэнд ил харагдах зүйлийг гол болгодог. Харин тэдгээрийг ямар ч тохиолдолд засч сольж болдог. Харин хамгийн чухал зүйл нь барилгын үл хөдлөх элементийн байршил, харьцаа, бат бөх байдал юм. -Барилгын материалын сонголт Технологийн шийдлийг гагцхүү тэр нь хамгийн сайн гэж хэлэх аргагүй юм. Тиймээс дээр дурдсан болон сантехник, ариун цэврийн өрөөний хэрэгсэл, европт гэрийн интерьерийн хамгийн чухал хэсэгт тооцогдох хаалга, дулаан хадгалах, гэрэл нэвтрүүлэх үүрэг бүхий цонх чухал. Түүнчлэн тухайн материалууд фирм хамаарахгүйгээр цаг агаарын ямар нөхцөлд зориулсан стандартаар үйлдвэрлэсэн нь чухал юм. -Технологийн дагуухгүйцэтгэл буюу хяналт Аливаа барилгын материалыг технологийн дагуу суурьлуулах нь чанартай материал ашиглахаас дутуугүй чухал. Тиймээс та худалдан авах гэж буй үл хөдлөх хөрөнгийн материалаас гадна хийцийг анхаарч үзэх нь зүйтэй. Үүнийг мэдэхэд танд барилгын инженер болон хяналтын инженерүүд тусална. -Ирээдүйн үнэлгээ ҮХХ худалдан авах нь нөгөө талаас хөрөнгөө хамгаалж буй хэрэг юм. ҮХХ-ийн ирээдүйн үнэлгээнд нөлөөлөх хамгийн чухал зүйл нь байршил, тухайн бүс нутаг, орчны ирээдүйн төлөвлөлт юм. Гэсэн хэдий ч энэ талаар дүгнэлт хийхийн тулд мэргэжлийн хүмүүст хандах нь хэрэгтэй. Худалдан авах гэж буй үл хөдлөх хөрөнгийнхөөө ирээдүйн үнэлгээг тогтооход тань бид танд туслахад бэлэн байна.

    Талбай Өрөө 00 Граж