Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох шийдвэр гарлаа.

Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох Засгийн газрын шийдвэрийн талаар Барилга хот байгуулалтын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяраас тодрууллаа.

-Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Иргэдийн худалдан авч байгаа орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд засгаас баталгаа гаргахаар тогтсон. Наадмын өмнөх Засгийн газрын хуралдаанаар журмаа баталсан. Журам батлагдсантай холбоотойгоор хийгдэх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Хөгжлийн банк, арилжааны банкууд, Сангийн яамтай гэрээ байгуулна. Бидний төлөвлөж байгаагаар наймдугаар сарын 15- наас журам хэрэгжиж эхэлнэ.

-Ямар банкаар зээл олгох вэ?
-Зээлийг ипотекийн зээл олгож байгаа бүх арилжааны банкаар авч болно. Иргэдийн дунд журам хэрэгжиж эхлэхээр арилжааны банкинд тавих шалгуур нэмэгдэх байх гэсэн хардлага бий. Банкинд тавих шалгуур нэмэгдэхгүй.

-Иргэдэд тавих шалгуур нэмэгдсэн үү?
-Нэмэгдээгүй. Шинэ журамд нийгмийн даатгалыг сүүлийн хоёр жил тасралтгүй төлсөн, 18 нас хүрсэн, эрхзүйн чадамжтай, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд хамрагдах боломжтой гэж заасан. Зээл олгох банкууд мөн өөрийн шалгуураа тавина байх