Та байр худалдан авахад юуг анхаарах вэ?

    Хүний амьдралд зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалааны байгууллагууд төвлөрсөн байршилд үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь таны цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой. Зарим хүмүүс тав тухаа хангах зорилгоор олны хөлөөс зайдуу үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүсэх нь бий. Энэ нь ч огт буруу зүйл  биш. Гэхдээ дээр өгүүсэн асуудлуудыг харгалзаж үзэх шаардлагатай.

Чанар

  • Үндсэн хийц
  • Барилгын материалын сонголт
  • Технологийн дагуух гүйцэтгэл буюу хяналт

 - Үндсэн хийц

    Олон хүн үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа нүдэнд ил харагдах зүйлийг гол болгодог. Харин тэдгээрийг ямар ч тохиолдолд засч сольж болдог. Харин хамгийн чухал зүйл нь барилгын үл хөдлөх элементийн байршил, харьцаа, бат бөх байдал юм.

 -Барилгын материалын сонголт

Технологийн шийдлийг гагцхүү тэр нь хамгийн сайн гэж хэлэх аргагүй юм. Тиймээс дээр дурдсан болон сантехник, ариун цэврийн өрөөний хэрэгсэл, европт гэрийн интерьерийн хамгийн чухал хэсэгт тооцогдох хаалга, дулаан хадгалах, гэрэл нэвтрүүлэх үүрэг бүхий цонх чухал. Түүнчлэн тухайн материалууд фирм хамаарахгүйгээр цаг агаарын ямар нөхцөлд зориулсан стандартаар үйлдвэрлэсэн нь чухал юм.

 -Технологийн дагуух гүйцэтгэл буюу хяналт

    Аливаа барилгын материалыг технологийн дагуу суурьлуулах нь чанартай материал ашиглахаас дутуугүй чухал. Тиймээс та худалдан авах гэж буй үл хөдлөх хөрөнгийн материалаас гадна хийцийг анхаарч үзэх нь зүйтэй. Үүнийг мэдэхэд танд барилгын инженер болон хяналтын инженерүүд тусална.

 -Ирээдүйн үнэлгээ

    ҮХХ худалдан авах нь нөгөө талаас  хөрөнгөө хамгаалж буй хэрэг юм. ҮХХ-ийн ирээдүйн үнэлгээнд нөлөөлөх хамгийн чухал зүйл нь байршил, тухайн бүс нутаг, орчны ирээдүйн төлөвлөлт юм. Гэсэн хэдий ч энэ талаар дүгнэлт хийхийн  тулд мэргэжлийн хүмүүст хандах нь хэрэгтэй. Худалдан авах гэж буй үл хөдлөх хөрөнгийнхөөө ирээдүйн үнэлгээг тогтооход тань бид танд туслахад бэлэн байна.