БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦАНД ЗАХИАЛГА ӨГӨХӨД

1.Бичиг баримт

Шинээр баригдаж буй төслийн амжилтгүй хэрэгждэг нэг том шалтгаан нь бичиг баримтын зөрчил буюу "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тухайн зөвшөөрөл”-өө аваагүй байдаг.

2. Хөрөнгө оруулалт

Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүний эрсдэлтэй танилцах нь чухал

3. Урьд өмнө хэрэгжүүлсэн төсөл

Аливаа шинэ орон сууцыг худалдан авахдаа тухайн компанийн өмнө нь хэрэгжүүлсэн төсөлтэй биеэр очиж танилцан, ямар нэгэн оршин суугчтай нь уулзаж мэдээлэл авах нь таныг олон төрлийн эрсдэлээс хамгаална.

4. Гэрээ

Захиалга өгөхөөр шийдвэртэй гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээний зүйл заалтын тухай мэргэжлийн хуульчаас  зөвлөгөө авах хэрэгтэй.

Манай компани ҮХХ-ийн зах зээлийн бүх оролцогчдод баталгаатай эх сурвалж, бодит мэдээлэлд үндэслэсэн мэргэжлийн зөвлөгөө өгдөг.

Мөн таны худалдах, худалдан авах гэж буй ҮХХ-ийг мэргэжлийн судалгааны үр дүнд бий болсон стандарттай харьцуулж зах зээлийн бодит үнэлгээг тогтоож өгнө.