ХУВИАРАА ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БОРЛУУЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Зах зээлээ судал: Танай хажуугийн байрны зарах гэж байгаа санал болгосон үнэ бодит биш гэдгийг сана.
  • Байршил: Нэг байршилд  байгаа ч гэсэн хоёр өөр ҮХХ бол хоёр өөр онцлог шинж чанартай, сул, давуу талуудтай тул үнэ өөр өөр байдаг гэдгийг сана.
  • Таны зарах гэж  буй ҮХХ-ийн ойролцоо 300-500 м зайд ямар ямар ҮХХ ямар үнээр худалдаалагдахаар санал болгогдож  байгааг тодруул.
  • Таны зарах гэж буй ҮХХ-тэй үнэ, бүтэц, хийц хувьд ойролцоо ҮХХ ямар үнээр санал болгогдож байгааг тодруулж тэдгээрийн сул, давуу тал онцлогийг тодорхойлоод өөрийн ҮХХ-тэй шударгаар харьцуул.
  • Давуу талыг яаж хүргэх вэ? Сул талыг арилгах вэ? Аргачлалыг тодорхойл.
  • Зорилтот зах зээлийг тодорхойлж тэдгээрт яаж хүргэх  аргачлалаа тодруул.
  • Зарим үйл ажиллагааг явуулахад шаардагдах хүн, хүч танилцуулах материал зарцуулах зардал гэх мэт зүйлсийг цаг хугацаатай нь нарийн тодорхойл.
  • Таны худалдах гэж байгаа ҮХХ-г сонирхсон хүмүүсийг үзье гэсэн цаг тухайд нь үзүүлж байх нь илүү үр дүнтэй.
Зах зээлийн бодит үнийг санал болгох нь таны цаг хугацааг хэмнэнэ